​Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн талаар хэн юу хэлэв

Admin
2025/10/07

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлахтай холбогдуулж, мөнгөний бодлогын талаар хэн юу хэлснийг онцлон эшлэв.

       Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, амьжиргааны өртгийн өсөлт, геополитикийн хурцадмал байдлаас үүдэн олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцоо хурдтай хувьсаж байгаа тул Төв банк макро эдийн засгийн болон санхүүгийн бодлогын харилцан уялдааг хангаж, макро-санхүүгийн нөлөө, санхүүгийн системийн эрсдэлийг үнэлж, удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготобй хослуулан хэрэгжүүлнэ.

       Монголбанкны Ерөнхий эдийн засагч Б.Баярдаваа: “Монголбанк 2027 оноос эхлэн инфляцыг 5 хувийн голчтой, 3–7 хувийн хооронд шат дараатайгаар бууруулах зорилт тавьсан нь ирэх онд 6 орчим хувь, 2027 онд 5 хувь руу буурах боломжтой гэж үзэж байна. Улирлын шинж чанараас үүсэх богино хугацааны савлагааг анхаарч, цаашид 2–3 жил тогтвортой барьж 4 хувь руу буулгавал зээлийн хүүг бууруулах, иргэдийн бодит орлогыг хамгаалах нөхцөл бүрдэнэ.


       NRCC ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг: 2025 оны II улирлын байдлаар хэрэглэгчийн итгэлийн индекс өмнөх улирлаас 5.5 пунктээр, жилийн өмнөхөөс 9.8 пунктээр буурсан байна. Харин хүлээгдэж буй инфляцын түвшин 8.3 хувьтай гарсан нь мөнгөний бодлогын зорилтот түвшин болох 6±2 хувь буюу 4–8 хувьд очихоор байгааг харуулж байна.


       Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар:  2026 оны хувьд гадаад орчны эдийн засгийн тодорхой бус байдал их яригдаж байгаа энэ үед олон нийтээс тулгарах нэг асуудал нь ханшийг төв банканд наах гээд байдаг. Гэтэл бид доллар хэвлэж чадахгүй гэдгийг ойлгох нь чухал юм.


       Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар: Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд онцолж байгаагаар Төв банк олон нийтэд мэдээлэх давтамжаа нэмэгдүүлж, мэдээллийн хэлбэрт илүү анхаарахаар зорьж буй нь эдийн засаг, ард түмэнтэйгээ ойр ажиллах, тэднээс итгэл, дэмжлэг авах чухал алхам гэж үзэж байна.
       Эдийн засагч Л.Отгонтуяа: ДНБ-д эзлэх төсвийн зардлын хувь 25-аас дээш гарвал инфляцыг өдөөдөг гэсэн судалгааны үр дүнтэй холбогдуулахад, манай улсын төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувь 30 гаруй хувьтай байгаа нь эдийн засгийн нийт нөхцөл, ялангуяа мөнгөний бодлогын үр дүнд нөлөөлж байна.


       ТТБЗ-ийн гишүүн Ж.Дэлгэрсайхан: Мөнгөний бодлогын хүүг бууруулахад гол нөлөө үзүүлж буй хүчин зүйл нь инфляц учраас эдийн засгийн бодлого, хөгжлийн загвараа эргэн харах шаардлагатай; өнөөг хүртэл төр төвтэй, төсөв төвтэй, төр бүх зүйлд хэт оролцсон бүтэцтэй эдийн засаг нь аж ахуйн нэгжүүдийг томрох боломжгүй, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэхгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна