Сангийн яам: Үл хөдлөх хөрөнгө зарахдаа төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох боломжгүй

А.Булганчимэг
2025/09/15

Үл хөдлөх хөрөнгө зарахдаа төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох тухай иргэдийн өргөдөл цахимаар 100 мянга гарын үсэг цуглуулсан. Иймд УИХ-аар хэлэлцэгдэхээр болоод байгаа ч Сангийн яам уг асуудлыг хэрэгжих боломжгүй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.

Сангийн яамнаас, “Засгийн газар, Сангийн яамнаас барьж байгаа бодлого бол НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах явдал. Бүх нийтээрээ и-баримт авч, НӨАТ төлдөг болъё. Ингэснээр иргэдийн худалдан авалтын түвшнээс хамаарч 5 болон 10 хувь гэсэн шатлалтай буцаан олголт хийх хувилбар боловсруулсан. Энэ нь төсөвт ирэх ачаалал болон татварын хөнгөлөлтийн тархац талаас илүү оновчтой” хэмээн Сангийн яамнаас тайлбарлав.

Боловсруулсан татварын хуулиар 6 сая төгрөгийн хөнгөлөлтийг 15 сая төгрөг болгохоор тусгасан. Өөрөөр хэлбэл анх удаа орон сууц авсан иргэдийн дансанд 15 сая төгрөгийн буцаалт орно. Харин үл хөдлөх хөрөнгө зарах үед татварын дэмжлэг үзүүлэх нь оновчгүй бодлого гэж үзэж байна. Хэрэв хоёр хувийн татварыг хүчингүй болгосон тохиолдолд орон сууцны ашгаас 10 хувийн стандарт татвар ногдох болно” гэж онцлов.

Ингэснээр иргэдийн зүгээс татварын хөнгөлөлт, буцаан олголтыг нэмэгдүүлэх хүлээлт өндөр байгаа ч Сангийн яамны зүгээс төсөвт үзүүлэх дарамт болон бодлогын чиглэлтэй уялдуулан илүү зорилтот хувилбар санал болгож байгаа нь тодорхой болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна