“Цемент шохой“ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшинг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Admin
2025/09/09

Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баттүвшинг ажлаас чөлөөлөх тогтоолыг /2025.09.02/ Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргажээ. Тодруулбал, тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Баттүвшинг албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн горимыг удаа дараа зөрчсөн тул 2025 оны есдүгээр сарын 8-ны өдрөөр тасалбар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Улмаар өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ний дотор Ажил хүлээлцүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Ажлын хэсэгт даалгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна