Ахмадууд тэтгэвэрийн доод хэмжээг 1,500,000 төгрөг болгохыг шаардаж жагсаж байна

Admin
2026/03/16

Төрийн ордонд хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн ордны гадаа ахмадууд жагсаж байна. Тэд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байгаа юм. Ахмадуудын энэхүү жагсаал нь 303 дахь өдрөө үргэлжилж байна

Нийслэл хотод өнөөдөр ахмад настнууд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавин тайван жагсаал зохион байгууллаа. Тэд тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөг болгон нэмэгдүүлэхийг төр засгаас шаардаж, амьжиргааны өртөг огцом өссөн нь ахмадуудын амьдралд хүндээр тусч байгааг онцолсон юм.

Жагсаалд оролцогч ахмадуудын хэлж буйгаар одоогийн тэтгэврийн хэмжээ өдөр тутмын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа аж. Хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, орон сууцны төлбөр зэрэг зардал жилээс жилд нэмэгдэж байгаа ч тэтгэврийн өсөлт үүнийг гүйцэхгүй байна гэж тэд үзэж байна.

“Бид олон жил хөдөлмөрлөж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан. Гэтэл өнөөдөр авдаг тэтгэвэр маань амьдрахад хүрэлцэхгүй байна. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг дор хаяж 1.5 сая төгрөг болгох шаардлагатай” хэмээн жагсаалд оролцогчдид үзэж байна. 





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна