МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ 30 ДУГААР НЭГДСЭН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

Admin
2025/09/08

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Сингапур Улсад зохион байгуулагдаж буй Олон Улсын Прокуроруудын холбооны 30 дугаар нэгдсэн чуулганд оролцож байна.

Энэ удаагийн нэгдсэн чуулган нь “Цогц чадамжтай прокурор ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй явуулах нь” уриан дор зохион байгуулагдаж, дэлхийн 87 улсын прокурорын байгууллагын төлөөлөл оролцож байгаагаас 37 улсын ерөнхий прокурор биечлэн оролцохоор Сингапур улсад хүрэлцэн иржээ.

Энэхүү чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Сингапур Улсын ерөнхий прокурорын танхимтай “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж, зарим улсын ерөнхий прокуроруудтай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөжээ.

Олон Улсын Прокуроруудын холбоо нь дэлхийн 175 орны прокуроруудыг эгнээндээ нэгтгэсэн бие даасан, хараат бус, дэлхийн прокуроруудын цор ганц байгууллага юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна