Хэт чанга дуу чимээтэй тээврийн хэрэгслүүдийн стандартын түвшинг хэмжлээ

Admin
2025/09/05

Нийслэлийн нутаг дэвсгэрт шөнө, оройн цагаар мотоцикл болон том оврын автомашины дуу чимээ хэт чанга, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа талаар иргэд шүүмжилдэг. Тэгвэл хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй тээврийн хэрэгслийн стандарт, дүрэм журмыг мөрдүүлэх, жолоочдод соёлтой хэрэглээг хэвшүүлэх үүднээс НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайханаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн оройн цагаар хөдөлгөөнд оролцохдоо хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй мотоцикл болон хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгслийн дуу чимээний түвшинг зориулалтын тусгай багажаар хянаж, шалгалт хийлээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна