ЦУОШГ:Агаарын бохирдол,үер,ургацын тооцооллыг гаргах суперкомпьютер ашиглалтад орлоо

Admin
2025/09/05

Монголд шинэ үеийн суперкомпьютер ашиглалтад орсноор цаг уур, уур амьсгалын судалгааны чанар эрс сайжрах боломж бүрдлээ.

Шинэ HPC систем нь 3072 процессор, 2 питабайт хадгалах төхөөрөмжтэй, 96 террафлопсын хурдтай бөгөөд өмнө нь 2011 онд суурилуулсан Cray XE6-гаас тооцоолох чадвараараа 16, хадгалах багтаамжаараа 20 дахин илүү болжээ. Шинэ үеийн суперкомпьютерын технологи нэвтэрснээр, цаг агаарын урьдчилсан мэдээ 10 хоногийн өмнөөс, 2.5 км хүртэл нарийвчлалтай гарах, хот сууринд 30-100 метрийн түвшинд нарийсах, уур амьсгалын өөрчлөлтийн тооцоо 5-10 км нарийвчлалтайгаар 30-100 жилийн ирээдүйг тооцох Агаарын бохирдол, хотын дулааны арал, салхины атлас, гол мөрний урсгал, үерийн прогноз, бэлчээр, ургацын тооцоо зэрэг олон бүтээгдэхүүн шинээр бий болох. гамшгийн эрсдэлийн үнэлгээ, урьдчилсан сэрэмжлүүлэг илүү бодитой, хурдан болох боломжтой болж байна. Түүнчлэн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтуудыг үе шаттай зохион байгуулж, суперкомпьютер ашиглан уур амьсгалын судалгаа, прогноз боловсруулах чадавхыг бэхжүүлж байгаа аж.

ЦУОШГ-ын мэдээлснээр,  суперкомпьютер нь цаг уурын тодорхойгүй байдлыг бууруулж, гамшигт үзэгдлийг эрт мэдээлэх, улмаар хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч, усны нөөц, гамшгийн менежмент зэрэг салбарт эрсдэлийг багасгахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна