Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна.Засгийн газрын сайд нарын зарцуулах зардлыг дараах байдлаар тусгажээ.
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир - 4 их наяд 599 тэрбум
- Сангийн сайд Б.Жавхлан - 4 их наяд 567 тэрбум
- Боловсролын сайд П.Наранбаяр - 4 их наяд 326 тэрбум
- Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн - 1 их наяд 794 тэрбум
- ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар - 1.5 их наяд
- Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан - 980 тэрбум
- Батлан хамгаалахын сайд Д.Батлут - 790 тэрбум
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам - 500 тэрбум
- Эрчим хүчний сайд 455 тэрбум
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар - 442 тэрбум
- Ерөнхий сайд Г.Занданшатар - 370 тэрбум
- Шадар сайд С.Амарсайхан - 367 тэрбум
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан - 254 тэрбум
- Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал - 243 тэрбум
- ГХ-ны сайд Б.Батцэцэг - 240 тэрбум
- ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт - 110 тэрбум
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар - 93 тэрбум
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням - 77 тэрбум
- Шадар сайд Т.Доржханд - 6.1 тэрбум
Үүнээс харахад, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хамгийн өндөр төсвийн зарцуулалтыг хийж байна. Харин хамгийн бага зардлыг Шадар сайд Т.Доржхандад хуваарилсан байх бөгөөд 6 тэрбум төгрөгийн төсвийг бүгдийг нь урсгал зардалд зарцуулахаар тусгажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна