Хөгжлийн банкны мөнгийг ХХБ-нд байршуулах ажлыг О.Банзрагч хийсэн үү?

Admin
2025/06/27

Улсын төсвийн мөнгийг эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж, ойрын хамаарал бүхий хүмүүстээ олгосон олон хэргийн нэг жишээ нь Хөгжлийн банкны гэх хэрэг билээ. Уг хэрэгт татагдсан 200 гаруй хүнээс албан ёсоор 80 хүн, дөрвөн хуулийн этгээд ял авсан ч танил талаа ашиглаж, ард нь нэр цэвэр хоцорсон олон хүн бий. Тэдний нэг нь Хөгжлийн банкны багц хэргээс сугарч үлдэж, Худалдаа хөгжлийн банкандаа эргэн очоод Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж буй О.Банзрагч юм. Хөгжлийн банкны арилжааны банкнуудад хадгаламж байршуулах, татан төвлөрүүлэх журам гэж гаргасан байдаг бөгөөд сар бүр арилжааны банкнуудын санхүүгийн байдалд эрсдэлийн үнэлгээ, тухайн арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн дээд хэмжээ зэрэг хязгаарлалтыг тооцож, АПУГ-т журмын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай зөвлөмжийг хүргүүлж ажилладаг байжээ. Гэвч уг хязгаарлалтыг тухай бүр мөрдөлгүйгээр зарим банканд тогтоосон хязгаарыг хэтрүүлэн хадгаламж байршуулж ирсэн байдаг. Цаг хугацааны хувьд анхаарал татаж буй нэг асуудал нь яг энэ төрлийн зөрчил ихээр илэрсэн цаг хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүнээр Худалдаа хөгжлийн банканд он удаан жил ажиллаж байгаад Хөгжлийн банканд томилогдон очсон О.Банзрагч ажиллаж байжээ.

МУХБ-ны банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонирхлын зөрчилтэй албан тушаалтан ажиллаж байсантай холбоотой байх магадлалтай хэмээн Хөгжлийн банкны хэрэг ид хэлэлцэж байх үед дурдагдаж байсан байдаг. 

Тухайлбал, 2013-2016 онд нийт мөнгөн хадгаламжийн 43.4-86.4 хувь нь зөвхөн Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банканд төвлөрч байсан бөгөөд Улаанбаатар хотын банканд байршуулах мөнгөн хадгаламжийн дээд хэмжээг 2015 оны 1-12 дугаар саруудад 144.4-186.5 тэрбум төгрөгөөр, 2016 оны 1-10 дугаар саруудад 31.1-153.9 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн байршуулж, дээрх журмын 3.1.429 дэх заалтыг зөрчсөн,

Худалдаа хөгжлийн банканд байршуулах мөнгөн хадгаламжийн дээд хэмжээг 2015 оны 1-3 дугаар саруудад 18.6-140.0 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн байршуулсан нь журмын 3.1.4 дэх заалтыг зөрчсөн аж.

О.Банзрагчийн намтрыг сөхвөл 2001 оноос Худалдаа хөгжлийн банканд Маркетингийн менежер, актив хариуцсан менежерээр, 2004 оноос Улаанбаатар хотын банканд газрын захирал, дэд захирал, Тэргүүн дэд захирлаар, 2016-2020 онуудад Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүнээр, 2020 оноос Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор одоог хүртэл ажиллаж байгаа ажээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна