​Суррон, мопед, мотоциклыг тээврийн хэрэгсэлд хамааруулж,улсын дугаар олгоно

Admin
2025/05/12

Сурронмопед, мотоциклыг тээврийн хэрэгсэлд хамааруулж, техник хяналтын үзлэгт хамруулан улсын дугаар олгох зохицуулалт хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, дээрх тээврийн хэрэгслүүдийг дурын газраас худалдан авч, арлын дугаартайгаар хөдөлгөөнд оролцохыг хориглоод байгаа юм.

Иймд дээрх тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулж, дүгнэлт гарсны дараа бүртгүүлэн гэрчилгээ авч мотоциклын төрлийн эсвэл сурроны төрлийн улсын дугаараа авч хөдөлгөөнд оролцох шаардлагатай.

Суррон, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлснээр мотоциклтой адил татвар төлөх юм байна. Мотоциклд жилд ногдуулах албан татварын хэмжээ:

Хоёр дугуйтай мотоцикл:

  • Нийслэл болон улсын зэрэглэлтэй хотод 2000-6000 төгрөг
  • Орон нутгийн зэрэглэлтэй хот, сумд 1800-5400 төгрөгийн татвар төлнө.

Гурван дугуйтай мотоцикл:

  • Нийслэл болон улсын зэрэглэлтэй хотод 1500-9000 төгрөг
  • Орон нутгийн зэрэглэлтэй хот, сумд 2800-8400 төгрөгийн татвар төлнө.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна