Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын хамгийн чанга дэглэмтэй шоронгуудын нэг гэгддэг Алькатрасын шоронг эргэн нээж, өргөжүүлэх чиглэл өгөхөөр ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр “Удаан хугацааны турш Америк хэрцгий, хүчирхийлэл үйлддэг гэмт хэрэгтнүүдтэй тэмцсээр ирлээ.
АНУ-ын хамгийн чанга дэглэмтэй, зартай гэгддэг байсан Алькатрасын шоронг дахин нээх нь “хууль, дэг журам, шударга ёсны бэлгэ тэмдэг” болно” гэжээ.
Энэхүү шорон нь Сан Францискогийн эргээс 2 км-ийн зайд орших арал дээр байрладаг бөгөөд 1963 онд үйл ажиллагааг нь зогсоож байв. Одоо тус шоронг аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг аж.Гэхдээ мэргэжилтнүүд болон зарим улс төрчид энэ шоронг эргэн нээж, үйл ажиллагаа явуулах нь боломжгүй гэдгийг онцолж байна.
1934 онд Алькатрасыг албан ёсоор холбооны шорон болгон өөрчилж, “Алькатрасын холбооны хорих анги” гэж нэрлэх болсон аж.
Тухайн үедээ АНУ-ын хамгийн зартай, чанга дэглэмтэй шорон гэгддэг байсан Алькатрасаас далайн хүчтэй урсгал, хүйтэн усны улмаас хоригдлууд зугтах боломжгүй гэж үздэг байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна