​Хятадад хүчтэй салхины улмаас жуулчид тээвэрлэн явсан 4 завь хөмөрч 9 хүн нас баржээ

Admin
2025/05/05

Хятадын баруун өмнөд хэсгийн Гуйжоу мужийн Шианши хот дахь нэгэн голд хүчтэй салхины улмаас жуулчдыг тээвэрлэж явсан дөрвөн завь хөмөрчээ. Ослын улмаас одоогоор  есөн хүн нас барж, 70 хүн гэмтсэн тухай мэдээллээ. Тус 4 завин дээр нийт 84 хүн байсан бөгөөд үлдсэн хүмүүс нь сураггүй байна.

Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаанд бүх нөөц бололцоогоо дайчлахыг Хятадын дарга Ши Жиньпин үүрэгдээд байна. Мөн тэрбээр "Ижил төрлийн осол эндэгдэл сүүлийн үед ихэссэн тул аюулгүй байдлыг бэхжүүлэх нь чухал" гэжээ. Ялангуяа аялал жуулчлалын оргил үеэр аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг орон нутгийн эрх баригчдад анхааруулж байна.

Хятадын Хунань мужид ердөө хоёр сарын өмнө мөн жуулчны завь осолдсон хэрэг гарсан. Тодруулбал, жуулчны завь аж үйлдвэрийн том хөлөг онгоцыг мөргөснөөс болж 11 хүн амиа алдаж байв.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна