Ромын Католик сүмийн шинэ тэргүүнийг сонгох санал хураалт тавдугаар сарын 7-нд болно

Admin
2025/04/29

Пап лам Франциск 88 насандаа таалал төгсөөд долоо хонож буй.. Тэгвэл  267 дахь Ромын Пап лам хэн болох вэ? гэдэг нь дэлхий дахины анхаарлын төвд байгаа юм. 

Ватиканы хэвлэлийн алба Ромын Католик сүмийн шинэ тэргүүнийг сонгох санал хураалт ирэх сарын 7-нд эхлэх болсныг мэдэгджээ. Өнгөрсөн даваа гарагт католик сүмийн кардиналууд хаалттай хуралдаж шинэ Пап ламыг сонгох санал хураалт буюу конклавын товыг тогтоосон байна.

Конклавт 80-аас доош настай кардиналууд оролцох эрхтэй ба энэхүү шаардлагыг 252 кардиналаас 135 нь хангаж байгаа аж. Католик сүмийн Дээд Их Хамба ламыг сонгох олон зуун жилийн түүхтэй санал хураалтын үйл явц Систины сүмд болдог уламжлалтай. Санал хураалт үргэлжлэх хугацаанд кардиналууд Систины сүмээс зөвхөн хооллож, амрахын тулд гарах ба кардиналуудыг өөр бусадтай харилцахыг нь хориглодог байна. Шинэ пап ламыг сонгоход аль нэг кардинал нийт саналын 2/3-ыг авсан тохиолдолд дуусах бөгөөд иргэд Систины сүмийн яндангаас цагаан өнгийн утаа гарах үед Католик сүмийн шинэ тэргүүн сонгогдсоныг мэддэг уламжлалтай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна