Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Ромд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахдаа нэмж зэвсэг нийлүүлэхийг хүссэн байна

Admin
2025/04/28

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский дөрөвдүгээр сарын 26-нд Ромд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахдаа нэмж зэвсэг нийлүүлэхийг хүссэн байна. “Украины удирдагч Владимир Зеленский хэлэлцэж буй асуудалд өмнөхөөсөө арай тайван хандаж байлаа. Тэрээр хэлэлцээр байгуулахад болон Крымыг Украинд эргүүлж өгөх тухай шаардлагаасаа татгалзахад бэлэн байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүний үзэж байгаагаар, АНУ-ын засаг захиргаа ойрын өдрүүдэд Украины хямралыг зохицуулахтай холбоотой маш олон зүйлийг олж мэдэх төлөвтэй байгаа аж.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна