-Эмнэлгийн хана хүний зүрхнээс гарсан чин сэтгэлийн мөргөлийг сонссоор,
чин сэтгэлийн үнсэлтийг харсаар ирсэн.
- Ижил хүйстнийг эсэргүүцдэг хүнийг ижил хүйстэн эмч аврах, Эрчимт эмчилгээнд байгаа хүмүүсийг түүний үзэн яддаг жүүд хүмүүс асарч, Цагдаа гэмт хэрэгтэн хоёр нэг тасагт хэвтэн эмчлүүлж,
Баян хүн ядуу хүнээс элэг авах гээд нэг тасагт хэвтэн хүлээнэ.
Яг энэ мөчид эмнэлэгт байгаа хүмүүс амьдралын мөн чанарыг ойлгодог. Ялангуяа хүнд өвчтэй хүмүүс. Үүнд:
- Өөр өөр хувь тавилантай, өөр өөр амьдралтай хүмүүсийн хувь заяа нэг шугаманд огтолцдог
- Энэ үед бид нэг л юмыг ойлгодог, бид хэн ч биш, бид юу ч биш ганцаараа гэдгээ ойлгоно.
- Жинхэнэ хүний мөн чанар өөрөө өвдөх юмуу, хайртай хүнээ алдахдаа харагддаг.
- Эмнэлэгт байгаө хүн өөрийн маскаа авч хаяж өөрийнхөө байгаагаараа байдаг.
Энэ амьдрал бол маш богинохон, тэрийг хүнтэй муудалцаж, хүнийг шүүмжилж, хэрүүл тэмцэл хийж, гомдоллох хэрэггүй, ямар нэгэн өр төлбөрөө төлөхийн тулд нойроо бүү хугасал, хайртай хүмүүсээ тэвэр, гэрээ цэвэрлэх гэх мэт жижиг сажиг юманд санаагаа битгий зовоо, материаллаг эд зүйлсийг өөрөө бүтээх, хэрэгтэй хэн нэгэн хүнээс өвлөж авна гэж өөрийгөө золиослох хэрэггүй , ямар нэгэн юмыг битгий их хүс , энэ хорвоо дээр төгс юм гэж байхгүй , энэ яваа насандаа хүн санасандаа хүрнэ гэж байхгүй , бид энэ дэлхий дээр зөвхөн суралцах гэж ирсэн.
- Тиймд энэ боломжыг ашигла. Яг одоо хийж эхэл. Өөрийгөө болон бусдыг хүндэл, өөртөө олгогдсон замаар яв, хэн нэгний чамд сонгож өгсөн замаар бүү яв.
- Их хайрла, уучил, их тэвэр, бодож тунгааж амьдар гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна