“Төр, хувийн хэвшлийн түншлэл төв” ТӨААТҮГ /2025.03.17/ төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт “Төр хувийн хэвшлийн түншлэл төв” ТӨААТҮГ-ын захирал М.Амгаланбаатар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од нар гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд????
Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн орчинд тулгарч буй бэрхшээлийг арилгах, бизнес эрхлэлтийг хялбарчлах, хувийн хэвшлийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр хамтран идэвхи санаачилгатай ажиллах,
Бизнесийн хууль эрх зүйн орчныг сайжруулахад хамтын хүчин чармайлтаар төрийн бодлого, шийдвэрт санал, зөвлөмжийг боловсруулахад бизнес эрхлэгчдийн саналыг тусгахад дэмжлэг үзүүлэх,
Харилцан үйл ажиллагаагаа дэмжиж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль тогтоомжийг бизнес эрхлэгч, олон нийтэд хүргэх, таниулах, сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах,
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр төрийн байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах, уулзалтаас гарсан саналыг холбогдох төрийн байгууллагуудад уламжлах,
Орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөл байгуулж, цаашдын ажлаа өргөжүүлэх чиглэлээр МҮХАҮТ болон ТХХТТ удирдлагын түвшний уулзалтыг хагас жил тутам зохион байгуулах,
Орон нутаг дахь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлийг үр дүнтэй ажиллах тал дээр орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын санаачилга оролцоог хангах, чиглэл өгөх зэрэг ажлууд дээр хамтран ажиллах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна