УИХ-ын гишүүн Х.Баттулга: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг дэмжихгүй байгаа

Admin
2026/03/16

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр эхлэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг дэмжихгүй байгаагаа хэллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 

  • Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
  • Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгалаа

УИХ-ын гишүүн Х.Баттулга чуулганы хурлыг хамгийн олон удаа тасалсан гишүүн юм



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.178
2026/03/16
0
0
Чи дэмжихгүй ч ардууд дэмжинэ
Хариулах