2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 31-нээс эхэлнэ. Энэ хугацаанд танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах юм. Үүний дараах долоо хоногт сурагчдын хоёрдугаар улирлын амралт ирэх сарын 7-ноос эхэлж 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна