ЦЕГ-ын даргын микрофон дээрх шүлс хатаагүй байхад цагдаа хууль бус зүйл хийлээ

Admin
2025/03/18

Комедиан, хөтлөгч Д.Амартүвшин "Ноорог креатив студио"-той холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв.

-Өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-ын дарга Т.Сүхболд NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлгээр ярилцлага өгч их гоё зүйлс ярьсан. Тэр хүний ярьсан микрофон дээрх шүлс хатаагүй байхад л цагдаа нар ийм зүйл хийж байна. Баримтат киноноос айсан тул эрх баригчид цагдаа нараар ийм зүйл хийлгэлээ. Хөдөө сонгуулийн луйвар цагаандаа гарсан гэсэн шүү дээ. Ямар ч тэмдэглэл хийлгүйгээр ноорог-ын залуусын олон зүйлийг нь хураан авчээ. Эдгээр залуусыг тагнаж чагнасан байх эрсдэлтэй. Цагдаа нар Үндсэн хуульд тангараг өргөдөг болохоос улс төрчдөд тангараг өргөдөггүй. Үндсэн хуулийг зөрчиж, хүний үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь зөрчлөө. Цагдаа нар өөрсдөөсөө ичээч ээ.

Улс төрчдийн өөдөөс үгүй гэж хэлж сураач ээ. Юнителтэй хамтарч ажиллалаа гээд эднийх гэсэн үг биш. Энэ компанитай хамтарч ажилладаггүй контент бүтээгч гэж байхгүй. Би ч хамтарч ажилласан удаатай. Монгол ардчиллаас дарангуйлал ру у шилжих биш бүр шилжчихсэн байна. 

Бид ардчиллын индексээр автократ улсуудтай адилхан болчихлоо. Энэ байдлыг удаан үргэлжлүүлэхгүйн төлөө явах ёстой. Өнөөдөр энд маш олон сэтгүүлч ирсэнд би баяртай байна. Яагаад гэвэл та бүхний ажиллах орчин улам эрсдэлтэй, аюултай болж байна гэв.


1
angry
1
care
0
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна