Нийслэлийн боловсролын салбарт 2024 онд нийт 168 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байснаас 9 сургууль, 19 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа.
Харин 2025 онд 9 төсөл нэмэгдэж, нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. 2025 оны урьдчилсан төлөвлөгөөгөөр 25 сургууль, 50 цэцэрлэг, 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна гэдгийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр НБГ-ын дарга Б.Амартүвшин хэлж байв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна