Баянхонгор аймгийн Баянговь суманд газар хөдөлжээ

Admin
2025/01/09

Баянхонгор аймгийн төвөөс урд зүгт 268 км-т Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т, Өрхөт багийн “Адгийн шаваг” гэдэг газар  нэгдүгээр сарын 08-ны өдрийн 20:13 цагт газар хөдлөлт болжээ. Тодруулбал, 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 20:19 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянговь сумын Засаг дарга, Өрхөт багийн Засаг дарга болон малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна