ӨРХИЙН ЭМЧ НАРЫГ “ЧАДАВХЖУУЛЪЯ”

М.Үүрээ
2025/01/04

Шинэ оны өглөө сэрээд хүүхдүүдээ цэвэр агаарт гаргах санаатай хүүгээ сэрээгээд хөнжлийг нь сөхтөл бие дээр нь битүү улаан юм туурсан байлаа. Түүнийг хараад ихэд сандрав. Нөгөө айхтар меннингокк биш байгаа гэх бодол ч тэрхэн зуур зурасхийв. Ингээд хүүгээ хөтлөөд анхны онош тогтоох өрхийн эрүүл мэндийн төврүү бид 2 яарлаа. Энэ өдөр Бүх нийтийн амралт учир өрхийн эмнэлэгийн гадна, дотор эл хуль. Үзлэгийн эмч гэх бичигтэй хаалгыг тогштол ганцхан эмч ор ор гэх нь сонсогдоно. Дунд эргэм нуруутай залуухан эмч, “за юу болсон” гэж асууж эхлэв. Би ч хүүгийнхээ гадуур хувцасыг тайлж нимгэлээд хэрэг явдалаа учирлан суулаа.  

Гэтэл нүд, чихэндээ итгэмгүй нэгэн зүйлийг ажиглав.

Эмч Хулан /эмчийн нэрийг өөрчлөв/ хүүгийн минь бүх хувцасыг тайлж анзаарчхарж байснаа за байз бага зэргийн цэврүүтэй салхин цэцэг юм болов уу? гэхдээ харшил ч байж магадгүй юм юу юм болоо хэмээн утсаа оролдон суух нь итгэл тээж орж ирсэн бид хоёр руу ус цацах шиг л болов. 

Хариуд нь би: Би ч сайн мэдэхгүй байна. Сандраад наашаал яарлаа хэмээв 

Эмч ХуланЗа түр байж байгаарай би хүнээс асууя яах вэ биз” хэмээн дахиад л утсаа ухан суулааУдалгүй нөгөө хүнтэйгээ холбогдож бие дээр нь улаан юм туурсан байна тань руу зургийг нь явуулъя яах вэ? та нэг хараад өгөөч” гэв. Ингээд утсаар лавласан эмчээс хариу ирж онош нь салхин цэцэг болж таарав. Эл өвчинд тохирох эмийн жор ч мөн л утасны цаанаас ирэв.

Үргэлжлүүлэн би, эмчээ цээжийг нь чагнаад өгөөч бага зэрэг ханиалгаад байгаа юм гэхэд за гэв. Цээж нь гайгүй байна гээд үзлэгээ дуусгах шиг болохоор нь хоолойг нь харахгүй юмуу гэхэд цааргалсан янзтай шургуулгаа нээв. 

Уг нь өмнө нь дүүрэг болон хувийн эмнэлэгт үзүүлэхэд бүх үзлэгийг асран хамгаалагчаар хэлүүлэлтгүй нэг дор хийдэг. Эхлээд цээжийг нь чагнана, хоолойг нь харна, дараа нь чих болон нүд ажиглана гээд. Гэтэл энд тийм зүйл байсангүй. 

Хэлэх үгээ олж ядан ганц хоёр үг зөөж ярих түүнд ямар чмэдлэг, туршлага байхгүйг тэр үед л би ойлгосон юм. 

Угтаа бол өрхийн эмнэлэгт хамгийн чадварлаг эмч ажиллах учиртай. Яагаад гэвэл өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нярай хүүхэдтэй эхчүүдийн гол зорьж очдог газар бол өрхийн эрүүл мэндийн төв. 

Зарим эмч харшил уушгины хатгалгааг ч ялгалгүй тохирохгүй эмчилгээ бичиж өгсөн тохиолдол цөөнгүй гарсан. Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвд чадварлаг нарийн мэргэжлийн эмч ажиллуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. 

Нэг ёсондоо энэ шатлалын эмнэлгийг төгөлдөржүүлэх цаг хэдийн болжээ. Учир нь сэтгүүлч надад тохиолдсон дээрх үйл явдал хамгийн тод жишээ юм. 

ХҮҮХЭД, ХӨГШИДГҮЙ ДАДЛАГАЖИГЧ ЭМЧИЙН “ТОГЛООМ” БОЛЖ БАЙНА

Өрхийн эмнэлгийн үйлчилгээ, оношилгоо сайн байвал хүн амын дундаж наслалт нэмэгддэг гэж олон улсад үздэг юм билээ. 

Гэтэл өрхийн эмнэлэгийн эмч нар туршлага, мэдлэг хомс учраас иргэд ихэвчлэн шууд дүүргийн эмнэлэг бараадан ачааллыг улам нэмэгдүүлдэг. Өрхийн эрүүл мэндийн төвд нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг болчихвол хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурах нь гарцаагүй.

Дөнгөж сургууль төгссөн хүүхдүүдийг өрхийн эмнэлэгт хуваарилж суулгачихаад нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийдэг аппарат, тоног төхөөрөмжөөр хангаад байвал үүнийг ямар эрүүл тогтолцоо гэх вэ. Уг нь эмзэг, өвчлөмтгий бүлгийнхэнд үйлчилдэг анхан шатны байгууллага нь хамгийн чадавх сайтай байх учиртай. Гэтэл Монголд хамгийн чадавх сул байгууллага нь өрхийн эмнэлэг болоод байна. Хатуухан хэлэхэд, хүүхэд, хөгшидгүй дадлагажигч эмчийн “тоглоом” болж байна.


2
angry
2
care
0
haha
24
liked
1
love
8
sad
1
wow

Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.232.74
14 цагийн өмнө
0
0
Манай 2 ганц хоёр ханиагаад байсан болохоор өрхөд үзүүлэхээр очтол үзээд шууд амьсгалын тоо цөөрсөн байна, 2 уушгандаа хатгаа болоход ойрхон байна, одоо шууд ХӨСҮТ рүү явж хэвтээд, цагийн тарианд ор гээд хэвтэх бичиг хийж өгсөн. Тийм юм сонсохоор хямраад бүр гайхам байгаад нэгэнт орой 5 болж байсан болохоор орой дэмий гэж бодоод маргааш нь хувийн эмнэлэгт очоод үзүүлтэл хоолой бага зэрэг улайсан байгаагаас цээж зүгээр байна гэсэн хариу сонсов. Бүр аргаа бараад охиноо аваад хөдөө өвөө эмээ дээр нь очиж дахиж улсын эмнэлэг, хүүхдийн хувийн эмнэлэгт үзүүлээд мөн адил цээж зүгээр харин хоолой улайсан гэдэг хариу сонссон. Тэр эмчийн үгэнд өрөөд ХӨСҮТ-д очоод хэвтээд тарианд орсон бол юу болох байсан бэ? Тэндээс хэчнээн өөр халдвар авч болохоор байсан бэ?????
Хариулах
66.181.160.17
23 цагийн өмнө
0
0
хүүхдээ үзүүлэх гэсэн үзээгүй шууд мэс засал эсвэл хүүхдийн эмчид ч юм уу үзүүл гэж буцаасан. хүзүүн дээр нь овойгоод булчирхай нь цочсон юм шиг болсон бсан гахайн хавдар ч юм шиг бсан
Хариулах
103.212.119.166
Өчигдөр
0
0
Irgeded hamgiin ehnii shaardlagatai arga hemjee avah gazar, hamgiin chadvargui emch nar bdag
Хариулах
103.212.119.166
Өчигдөр
0
0
Bur yag minii udaan bodoj yavsan asuudal bn
Хариулах
66.181.180.194
Өчигдөр
1
0
Олон хүн дунд сайн муу юм зөндөө л байгаа байх. 6 жил сурлаа гээд бүгдийг мэддэг болоод төгсөнө гэж байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд ажиллаж туршлагажиж байж л мэднэ. Нэг хүнээс үүдэлтэй бүгдийг нь ингэнэ гэж юу байхав. Бүгд шууд төгсөөд төгс байна гэж юу байхав дээ. Энэ тохиолдол дээр тус тусын чиглэлээр тодорхой хэмжээнд нарийсч сурдаг учир лавлах нь наад захыг асуудал шдээ. Хүн мэдэхгүй юмаа мэддэг юм шиг худлаа ярьж байснаас асуугаад чиглэлээр нь явуулах хэрэгтэй. Ерөн тэгж яривал өрхийн эмнэлэг бол 3 р шатлалын эмнэлэг уг өвчнүүдийг оношилж илгээх үүрэгтэй байдаг.
Хариулах
43.242.243.98
Өчигдөр
0
0
Тиймээс өрхийн эмч нар зарим нь үнэхээр мэдлэггүй.Хүн үзүүлэх гэж байхад утсаа ухна.их зантай толгой хоосон
Хариулах
103.212.117.107
Өчигдөр
0
0
МАНАЙ ӨРХИЙН эмнэлэгт эмч тогтохгүй. САР БОЛООД ЭМЧ НЬ СОЛИГДДОГ. ЭНХ ӨРХ ГЭДЭГ ЭМНЭЛЭГ. 40,50 Мянгатын байрууд хамрагддаг. Тариа тарих сувилагч ОЛДОХГҮЙ. ШААРДЛАГА ТАВИХАД БИТГИЙ ҮРГЭЭГЭЭД БАЙ.ОЛДОЖ БАЙГАА НЬ ИХ ЮМ ГЭДЭГ
Хариулах
202.9.40.168
Өчигдөр
2
0
Манай өрхөд этүүгэн төгссөн уламжлалийн эмч нар бдг
Хариулах
66.181.180.194
Өчигдөр
0
0
Тэтгэвэрт гарсан эмч нараасаа ганц 2г ажиллуулахад их л юм сурч авна дах
Хариулах
66.181.161.175
Өчигдөр
0
0
үнэн үнэн бараг муухан мэдлэгтэы ээж нараас долоон дор байх юм билээ
Хариулах
103.57.93.106
Өчигдөр
0
0
Үнэн үнэн
Хариулах
27.123.213.66
Өчигдөр
0
0
Өрхийн эмч нар нь ядаж байхад тогтдоггүй нэг гайгүй юмуу гээд эргээд сарын дараа очиход өөр хүн байх юмаа Тэгээд ямар нэг онош, эсвэл бичиг баримтын бүрдэл болохоор нэг нэгнээсээ асуугаад алга болно Чадвар бол байхгүй ийм л бна даа
Хариулах
66.181.181.85
Өчигдөр
0
0
Urhiin emnelegt bas ndd neg ym tohioldson. Ter emch daraa n ajlaasaa garchihsan bsan. Bas daraa n Babygiinhaa 6 sariin hemjilt erunhii baidliig hemjuulengee a vitaminiig n uulgah sanaatai orson bas l hemjilt ene ter hiigeegui, a vitaminaa uuruu zadlaad uuruu ugsun. Tgsn chin zadlah ym bhgui.... Bas duurgiin emnelegt say oni umnu saihan emchluuleed garsan. Gehdee uyan zuug n shalguulii gd orson chin uyan zuu tavidag suvilagch n zehen zohon hiigeed huue muue gd bsan shd. Olon huuhedtei ajilaad bas l hetsuu bga bh gj bodood oilgoh gd hicheesen murtluu bi uuruu uvduud yantsaglaj bgaa nyalh huuhdee tevreed suvilagch nariin uruunuus uyan zuug n shalguulahgui garaad yavsan. Gehdee ter olon emch suvilagchiin dundaas tiim muuhai haritsaanii soyolgui hun harah hetsuu l ym bnalee.
Хариулах
103.57.94.125
2025/01/05
0
0
Жинхэнэ малын эмч нар л өрхийн эмнэлэг дээр суудал бөглөөд суудаг юм байна лээ дээ.Чёрт.Харин Нэгдсэн эмнэлэг болон сувилалуудад жинхэнэ залуухан маш сайн ур чадвартай эмч нар бий болсон байна лээ.
Хариулах
202.21.107.10
2025/01/04
0
0
Даралт хэмжиж мэдэхгүй хүний урманлд чагнуур тавиал үзлэг хийдэггүй нэг л их зантай хүмүүс настан бид аргаа бараад хүшхдүүдээсээ мөнгө авч хувийн эинэлгээр л явлаг болсон ер нь яах гэж эмч болснооч мэдэхгүй ч байгаа юм шиг даанч дэндүү
Хариулах
66.181.187.209
2025/01/04
1
0
Одоогийн эмч гар хүний биед гар хүрч үзлэг хийхээ больсон доо. Явж явж муу нэртэй хэдэн бор сумын эмч нар чинь жинхэнэ эмч болж бэлтгэгдэж байгаа гэдгийг анзаарагтун. Хотын эмч нар гэж хамарт нь баас түрхсэн юм шиг их зантай пээдгэр юмнууд!!!
Хариулах
211.222.244.104
2025/01/04
0
0
Биднийг хүүхэд байхад 70 аад онд өрхийн эм нар шиг сайн чадвартай эмч нар байгаагүй хүүхэд өвдөхөд өрхийн эмнэлэгтэй үзүүлээд бичиж өгсөн эмийг нь уугаад л эдгэдэг байсан да
Хариулах
103.212.117.107
Өчигдөр
0
0
хүүхдийн эмч гэж маш сайн гайхалтай эмч нар байсан. төрийн бодлогоор бэлтэгдэг байсан.
Хариулах
202.55.188.34
2025/01/04
0
0
Харин тийм ээ үзлэг хийхгүй өвчтөний амаар онош тогтоож шууд л эмчилгээ бичих юм аа арай л байнаа
Хариулах