ОНЦЛОХ ПОСТ: Р.Эмүжин: Энэ бол сэтгэлийн ядуурал, сэтгэлгээний хоосрол, өөр юу ч биш!

Admin
2024/12/21

Зохиолч Р.Эмүжин: Годон гутлаа өмсөөд, Манжуурын булган дээлээ хөдрөөд, Гуанжугийн галууны сөдөн  хүрмээ тохоод, Эрээний бойтогон гутлаа түжигнүүлээд, Говийн ноолууран малгайгаа тавиад Драгон руу 3 цаг түгжирч, 40 мянган төгрөгний бензин шатааж очоод 20 мянгын халуун саваа үнэгүй авчихсан уу? Автобусны буудал дээр асуултын тэмдэг шиг дохийж зогсоод тийшээ хүрсэн ч, дулаан машиндаа дуу сонсоод очсон ч үнэгүй халуун савнаасаа хэд дахин үнэтэй ханиад зооглож гэртээ хариад, эмчилгээндээ 300 мянгыг зарах гэж байна уу? Энэ бол сэтгэлийн ядуурал, сэтгэлгээний хоосрол, өөр юу ч биш! Хоосон хонохоос ч дор гуйранчлал гэж байдаг юм, тэр нь нүүрлэжээ! Тэгснээ тэнгэр заяат монгол хүн гэдэг өөр юм аа, хямдралд хамрагдчихлаа энэ тэр гээд бүлт бүлт үсрээд, түгжрэл бөглөрөл халтиргаа руугаа харайгаад орчихсон уу, хөөрхөн юм байгаан, хөх толботой юм байгаан...


0
angry
0
care
1
haha
1
liked
1
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.216.160
2024/12/21
0
0
УИХГ НАРА НӨХӨР ГЭХ БАНДИТАЙГАА АЛАЛЦАЖ ЯВСАН ! ХЭН Ч АНЗААРААГҮЙ
Хариулах
122.201.31.210
2024/12/21
0
0
Ёстой заяа нь хаяжээ ! Бүүүүр гуйлгачин шинж нь бүрдчихэж ! Яана даа . Уг нь төрийн эрх баригчид хэлсэн амласандаа хүрэхгүй хуурхад , цахилгаан дулааны үнэ нэмэгдэхэд , утаа угаараар жилд 7000 гаруй хүн үххэд , Яармагаас хотын төв хүртэл 3-н цаг түгжирхэд л ингэж бужигнаж талбайд багтахгүй түрхрэлдэж орилолдож байх ёстой юмсан ! Эмүүжин чухам үнэнийг багтран халаглан бичжээ ! Би ч бас харамсан гутарч байна ! Арай ч дээ ! Малаас дор !!!
Хариулах