Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хээрийн түймэр гарчээ

Үүрийнтуяа
2024/10/07

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн "Халуун рашаан" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, сумын төвөөс зүүн урд зүгт 270 км, Мандал сумаас зүүн урд зүгт 120 км/ www.icc.mn сайтад ой, хээрийн гал түймрийн цэг илэрсэн байна. Тухайн мэдээллийг 10.03 ны өдрийн 08:35 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас мэдэгдсэн аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж ажиллаад мөн өдрийн 19:03 цагт цурамд оруулжээ. Урьдчилсан байдлаар түймэрт 18 га орчим талбай өртсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна