СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН САЛБАРЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Үүрийнтуяа
2024/10/01

Булган аймагт Стандарт, хэмжил зүйн салбарын Улсын зөвлөгөөн 8-р сарын 21-23-ны өдрүүдэд болж байна.
Зөвлөгөөнөөр СХЗ салбарын бодлого үйл ажиллагаа цаашид анхаарах болон хэрэгжүүлэх асуудал, хууль эрх зүйн орчны шинэчлэл, цахимжуулалт, байгууллагын стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх Хэмжил зүйн бодлого үйл ажиллагаа, баталгаажуулалтын ажил үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, лабораториудын уялдаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны нэгдсэн бодлого төлөвлөлтийн асуудлыг түлхүү авч хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх юм.
Зөвлөгөөнд МУ-ын Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газрын дарга, удирдлага болон 21 аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэс, Хүнсний аюулгүй байдал үндэсний лавлагаа, лаборатори, Нийслэлийн лабораторийн удирдлага төлөөлөгчид нийт 260 гаруй албан хаагчид оролцож байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна