Б.Жавхлан Сангийн сайдаас огцорсон ч, Төрийн сан хоосолсон хариуцлагаа үүрэх үү? Эсвэл хийсэн алдаа, “балгаа” үлдээж, нүдээ аниад, чихээ дарсан хэвээр зугтах уу?
Б.Жавхлан Сангийн сайд байх үед Төрийн сан удаа дараа хоосорч, Монголын санхүүгийн байдал эрс муудсан. Гэсэн ч улсын мөнгөний “түлхүүр”-ийг барьдаг Сангийн сайд ямар ч хариуцлага хүлээгээгүй. Харин Н.Учрал өнөөдөр өөрийн Засгийн газраа бүрдүүлэхдээ Сангийн сайдаар З.Мэндсайхан томилсон бөгөөд Б.Жавхлан АЖЛААС ХАЛАВ.
Б.Жавхлангийн бодлогын үр дүн нь татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалахад хангалтгүй байж, төсвийн сахилга бат сул байгааг харуулсан. Тодруулбал 2025 оны 12 дугаар сард Төрийн сан хоосорч, гүйлгээ бүрэн зогссон. Мөн Эрүүл мэндийн даатгалын сан хоосорч, иргэд даатгал төлсөн хэрнээ улсын эмнэлэгт төлбөртэй үйлчилгээ авч эхэлсэн. Гэвч асуудал үүгээр зогсоогүй. Сангийн яам өнгөрсөн оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн Төрийн сангийн мэргэжилтнүүдийг Дубай руу явуулж, амраасан нь нийгэмд олон асуулт дагуулсан. Татвар төлөгчдийн мөнгөөр алба хаагчид аялж, амарч, архидаж ирсэн явдал нь хоосорсон гэх Төрийн санд эргэлзээ төрүүлсэн.
Уг нь, жирэмсэн эмэгтэйг төрөхөд ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага хүлээж, огцорч байсан жишиг бий. Харин удаа дараа улсын санхүүг дампууруулж, хоосон сангууд дээр тухлан суусан Б.Жавхлан сайд одоо хүртэл хариуцлага хүлээгээгүй нь улстөрчийн ёс зүй, шударга ёсны хувьд асар том асуудал хэвээр байна. Төрийн сангаас гарыг нь татаад хаялгүйгээр, хариуцлага тооцох цаг хэдийн болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна