Мал тууж яваад алга болсон хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ

Баянхонгор аймаг, Баян-Овоо сум. Уранхайрхан багийн “Дашаагийн худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 55 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 19 км/ Баян-Овоо сумаас Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар багийн “Бунхан сайрын худаг” гэдэг газрын чиглэлд нүүж явсан малчин айлын 2 хүүхэд 400 орчим бог мал тууж яваад сураггүй болсон байна.  Тус дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран А/12 настай, эрэгтэй/, Э/8 настай, эрэгтэй/ нарыг 12:33 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.  Улмаар “Өндөр толгой” гэдэг газар эзэнгүй айлд байсныг 13:12 цагт эсэн мэнд олж, ар гэрт хүлээлгэн өгсөн аж.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна