Цалинтай ээжийн мөнгийг 660 мянган төгрөг болгохыг та дэмжиж байна уу

Үүрийнтуяа
2024/09/24

"Одон"-той, "Цалинтай ээж"-ийн мөнгийг нэмэхийг шаардаж аавууд болон зарим ТББ-ын төлөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Г.Хажидмаа хэлэхдээ,

Ерөнхийдөө өнөөдөр бид цалин нэр өгсөн бол ядаж одонтой ээж болон цалинтай ээж мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар дээр өгч байгаа мөнгийг цалингийн доод хэмжээ буюу 660 мянган төгрөгт хүргэх хэрэгтэй. Энэ жил маш их данхайсан бүтэцтэй засгийн газар байгуулагдсан их хурлын гишүүдээ 126 болгосон үүнтэй давхцаад их хурлын гишүүний зөвлөх туслах зэрэг ийм хүмүүс маш их зарлага гарч байгаа уг нь ингэх шаардлагагүй гэж бид үзэж байна.  Засгийн газар уих-ын гишүүд зарцуулах шаардлагагүй маш их мөнгийг хамсаатангуудад албан тушаал олгохын тулд данхар бүтэцтэй болгосон гэж харж байгаа учраас зайлшгүй хөхүүл ээжүүдийн амжиргааг дэмжээсэй гэж шаардаж байнагэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна