Шинэ цирк 10 САРД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ гэж Асашёорюү Д.Дагвадорж мэдээллээ

Үүрийнтуяа
2024/09/17

Циркийн барилгыг хувьчилж аваад балгас болгосон хэмээн олон нийтэд шүүмжлүүлж байгаа сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж циркийг аравдугаар сард нээнэ гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

 Өнгөрсөн дөрөвдүгээр сард хорт хавдараар өвчилсөн тухайгаа мэдээлсэн Аса аварга циркийн шинэ барилгын тухай "Шинэ циркийнхээ ая тухын асуудлыг олон жил бодсон. Хааны сэнтий шиг суудалтай, энэ оны "NBA"-ийн стандартаар тун удахгүй монголчуудаараа нээлт хийнэ. Би өөрөө ч бас нугарна, цөм авна аа бүгдээрээ. Шинэ циркээ олон төрлөөр ашиглах боломжтой болгохоор төлөвлөж байна. Спорт, урлаг, "E-Sport" гээд, гадаа талбайг нь залуусын сэтгэлд нэн тааламжтай орчин болгож шийднэ. Жаахан тэвччих, би ч бас тэвчээд гарна аа" хэмээсэн байдаг.

Тэгвэл одоогоор циркийн барилгын ажил үргэлжилж байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна