Баянхонгор аймгийн “Овоот шар” гэдэг газар өчигдөр 4.5 магнитудын газар хөдөллөө

Үүрийнтуяа
2024/09/16

Баянхонгор аймаг, Баянлиг сум. Баян-Араг 2 дугаар баг “Овоот шар” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 240 км, сумын төвөөс зүүн зүгт 54 км/-т 09.15-ны өдрийн 13:35:28 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Тус сумын Баян-Араг багийн Засаг даргаас тодруулахад тэнгэр хүчтэй дугарч, газар чичирхийлсэн гэсэн мэдээлэл өгсөн. “Овоот шар” гэдэг газарт нутагладаг малчин Ч, Ц нараас тодруулахад гэрт байсан хүмүүст чичирхийлэл мэдрэгдсэн, тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарсан тухай мэдээлсэн. Бэртэж гэмтсэн хүн болон учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна