Дараах дөрвөн замыг энэ долоо хоногт ХААНА

Үүрийнтуяа
2024/09/13

Дараах дөрвөн замыг энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 13-ны 23:00 цагт хааж, 16-ны 06:00 цагт нээнэ

Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэл;

Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэл;

Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хүртэл;

"Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг тус тус шинэчлэх юм.

Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна