Энэ сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж, нойтон цас орно

Үүрийнтуяа
2024/09/11

Анхааралд: 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.

Хур тунадас: 9-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 16,17-нд нутгийн зарим газраар, 18-нд тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +11...+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цочир хүйтэрнэ. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: 15-нд бороо, уулаараа хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 14-15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16...+21 градус, 15-наас сэрүүсч шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +5...+10 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна