“Нэгүүн.мн“ сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг 3 жил ХОРИХ ЯЛ, Л.Баяржаргалыг 36 сая төгрөгийн торгох ялаар шийтгэжээ

Үүрийнтуяа
2024/09/10

"Нэгүүн.мн" сайтын сэтгүүлч Л.Баяржаргал, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.

Шүүхээс шүүгдэгч Л.Баяржаргал, Б.Анхбаяр нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Баяржаргалд 36 сая төгрөгийн торгох ял, Б.Анхбаярт 3 жилийн хорих ял, 1,5 сая төгрөгийн торгох ял шийтгэжээ.

Сануулахад, Л.Баяржаргал, Б.Анхбаяр нар нь мэдээллийн үнэн зөвийг нягтлахгүйгээр Л.Батаахүүгийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг “Нэгүүн.мн” сайтаар “Хийдийн тэргүүн лам хүчин үйлдэж л байг уу” гэх гарчиг бүхий шууд бичлэгээр олон нийтэд тараасан” гэх хэрэгт холбогдсон байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна