Нийтлэгч Үүрийнтуяа Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагч удаан хугацаанд Электрон тамхи татсаны улмаас Улаан хоолойн хорт хавдар тусчээ гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Энэ мэдээллийг тухайн эх сурвалжаас тодруулахад,
Дархан-Уул аймгийн ..... ерөнхий боловсролын сургуулийн 7-р ангиасаа электрон тамхи татсан 9-р ангийн хүүхэд улаан хоолойны хорт хавдартай туссан гэж эцэг эхийн хурал дээр сэрэмжлүүлж ярьсан юм. Тус сургуулийн захиралтай ээж нь ирж уулзаад уйлж учир явдалаа тайлбарласан гэдэг. Энэ асуудлыг олон эцэг эхчүүд сэрэмжлээсэй гэсэн үүднээс анхааруулж энэ мэдээллийг тавьсан” гэлээ.
ДЭМБ-аас хийсэн судалгаагаар электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буй нь тогтоогджээ. Тодруулбал электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох зэрэг эмгэг үүсгэдэг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна