Энэ жилээс 44-өөс дээш хүүхэдтэй 1, 2 дугаар ангид туслах багш ажиллана

Үүрийнтуяа
2024/08/27

Хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах, багшийн ачааллыг багасгах үүднээс есдүгээр сарын нэгнээс эхлэн 44-өөс дээш сурагчтай 1, 2 дугаар ангид туслах багш ажиллана.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно” хэмээн заасан байдаг аж. Түүнчлэн, сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, багшийн хөгжлийн дэмжих зорилгоор, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулна. Эхний жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэл хувийг зөвхөн аймгийн төв, нийслэлийн хэмжээнд сэлгэхийг Боловсролын сайдын шуурхай хуралдааны үеэр хэлэлцжээ.

Боловсролын сайд П.Наранбаяр Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмыг яаралтай батлан албажуулах, гэрээт багш ажиллуулахтай холбогдох журам боловсруулахыг шуурхайлах зэргийг даалгасан байна.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна