32-ын тойргоос 17 дугаар сургуулийн уулзвар хүртэлх авто замыг маргааш хааж, засварлана

Чингэлтэй дүүрэг 11, 12, 13 дугаар хороо, 32-ын тойргоос 17 дугаар сургуулийн уулзвар хүртэл авто замыг наймдугаар сарын 27-ны өдрийн 04:00 цагаас 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучиж, хашлагыг түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг тааруулах болон тэмдэглэгээг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна