НҮҮРСНИЙ СОНСГОЛ: ЭТТ ХК 2011 оноос хойш Чимо ХХК-тай 7 тэрбум 173 сая төгрөгийн оффисын түрээсийн гэрээ хийжээ

2023/12/07

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.06/ гурав дахь өдрөө Төрийн ордонд боллоо. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн оффисын түрээсийн үйл ажиллагаатай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцсан юм.

Шинжээчийн танилцуулснаар, Эрдэнэс Тавантолгой ХК нь 2011 оноос хойш Чимо ХХК-ийн өмчлөлийн оффисын зориулалттай байрыг түрээсэлж байгаа аж. Энэ хугацаанд оффисын түрээсийн тендер сонгон шалгаруулалтыг 6 удаа нээлттэйгээр зарласан. Ингэхдээ тус компани Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендерт 6 удаа шалгарч, 4 удаа сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулж, 8 удаа нэмэлт гэрээ байгуулсан гэлээ. Нийт 7 тэрбум 173 сая төгрөгийн гэрээ байгуулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна