Афганистаны зүүн хэсэгт өчигдөр наймдугаар сарын 31-ний өдөр 6.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 600 гаруй хүн амь үрэгдэж, 1500 хүн шархаджээ. Амиа алдсан болон гэмтсэн хүмүүсийн тоо нэмэгдэх магадлалтай бөгөөд нарийвчилсан тоо гараагүй байгаа юм. Газар хөдлөлт шөнийн цагаар хүмүүс унтаж байх үед болжээ. Газар хөдлөлтийн төвөөс ойрхон орших Жалалабад хотын төв эмнэлэг маш их ачаалал ихтэй тул зарим хөнгөн өвчтөн тэдний хамаатан саднуудыг хүлээн авахгүй буцааж байна. Тус газар хөдлөлт нь Афганистаны зүүн хэсэгт орших Нангархар, Кунар мужид болсон ба Пакистаны нийслэлд хүртэл чичиргээ нь мэдрэгдсэн байна. Хамгийн их хохирол амссан Кунар муж нь хэт уулархаг газартай тул нэвтрэх эрхийг хязгаарлажээ. Учир нь Кунар мужид сүүлийн өдрүүдэд их хэмжээний үер бууж, хөрсний гулгалт үүссэн тул иргэд нэвтрэх боломжгүй болсон байна. Иймд газар хөдлөлт болсон тус мужид нисдэг тэргээр аврах ажиллагаа явуулахаас өөр аргагүйд хүрчээ. Түүнчлэн энэ бүс нутагт интернетийн сүлжээ хязгаарлагдмал тул иргэд харилцаа холбоо тогтооход хүндрэлтэй байгаа бөгөөд тусламжууд цаг алдалгүй очихгүй бол амиа алдсан хүний тоо улам нэмэгдэх магадлалтай гэдгийг “bbc агентлаг” мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна