Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын хил холболтын нууц гэрээг ил болгох ёстой

Admin
2025/09/03

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ9” телевизийн “Микрофоны ард” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Эрдэнэс Тавантолгой болон төмөр замын хил холболттой холбоотой нууц гэрээний талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр уг гэрээг нууцаар байгуулсанд  шүүмжлэлтэй хандаж байна.

“Нүүрс зарах асуудлыг нууцлах шаардлагагүй. Энэ бол улсын аюулгүй байдалтай холбоотой нарийн сэдэв биш, харин ард түмний өмчийг худалдахтай холбоотой энгийн гэрээ. Харин ийм зүйлийг нууцалсан нь хулгай, хуйвалдааны шинжтэй” гэж мэдэгдэв.

Мөн тэрээр гэрээний талаар анх иргэний лайваас сонсож, тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн тул олон нийтэд мэдээлэхээр шийдсэнээ онцоллоо.

“Хулгайг мэдчихээд нуун дарагдуулбал гэмт хэрэгт оролцсон гэсэн үг. Би энэ хэрэгт оролцохыг хүсэхгүй, харин ил болгох ёстой гэж үзэж байна” хэмээн Н.Энхбаяр тодотгов.Ер нь аливаа нууц юмны цаана хардмаар, сэжиглэмээр юм байдаг. Энэ бол улс орны аюулгүй байдалтай холбоотой, батлан хамгаалах хүчин зүйлтэй холбоотой нарийн асуудал биш. Зүгээр л нүүрс зарж байгаа асуудал. Нүүрс зарахыг биржээр явуулж байгаа хэрэг. Хууль нь ч тэр, зохицуулалт нь ч тийм юм. Гэтэл яагаад нүүрс зарах асуудлыг нууцлав гэж үзвэл бүх юмны учир тэнд байгаа. Нууцална гэдэг тэнд хулгай байна гэсэн үг. Нууцална гэдэг бол хуйвалдаан байна гэсэн үг. Хятадын нөхдүүдийн нэрийг ашиглаж Монголчууд ард түмний тархи толгойг нь эргүүлж байгаад луйвар булхайгаа нуун дарагдуулах, үгүй бол луйвар булхай хийж байгаа юм биш биз дээ гэсэн хардалтыг төрүүлж байгаа юм. 

Түүний хэлснээр, хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэрээний талаар мэдээгүй бол “ажлаа мэддэггүй”, харин мэдэж байж зөвшөөрсөн бол “илүү ноцтой асуудал” болохыг санууллаа.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна