“Экатерина” буюу Ж.Өлзийжаргал сахиусны үнэ цэнийн талаар тайлбар хийлээ

Admin
2025/09/06

Олноо Экатерина нэрээр танигдсан Ж. Өлзийжаргал сүүлийн үед сошиалаар тарж буй “20 нугалсан бараа” гэх шүүмжлэлийг худал хэмээн тайлбарлалаа. Тэрээр гурван төрлийн сахиусыг жишээ болгон тодорхойлон тайлбарлажээ:

Гандангаас 5000₮-өөр авсан хэвлэмэл сахиус,

Таобаогоос 6 юаниар захиалсан хэвлэмэл сахиус,

Гар урлаачийн гараар бүтсэн, усан будгаар зурсан сахиус,

Хямд сахиусууд нь хэвлэмэл, тарни нь бүдгэрч, хүч нөлөө нь сул байдаг бол гар урлаачийн бүтээл болсон сахиус нь цаг, сэтгэл, ур чадвар шингэсэн, дахин давтагдашгүй бүтээл юм. Энэ нь үнэ зөвхөн материал төдийгүй бүтээлийн үнэ цэнийг тодорхойлдог гэдгийг харуулж байна.

Өлзийжаргал хэлэхдээ, хүмүүс сошиалаар хэт автаж, худал мэдээллийг шалгахгүйгээр тараах нь нэр төрд халдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс бид бүгд сошиалд автаж худал мэдээлэл тараахгүй байхыг уриалж байна.


3
angry
0
care
2
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна