Монголын цэргийн баг Өмнөд Суданд энхийг сахиулахаар мордов

Admin
2025/09/02

БНӨСУ-д явуулж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх хариуцлагатай үүргийг хүлээсэн Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний түрүүч өчигдөр Өмнөд Суданыг зорьжээ.

Бие бүрэлдэхүүнийг үдэн гаргах үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар үг хэлэхдээ “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо. Та бүхэн ажиллагааны өмнөх бэлтгэл болон “Хааны эрэлд-2025” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хээрийн сургуулиар олж авсан мэдлэг, дадлага, ур чадвараа улам чамбайруулж ажиллагааны газар оронд өмнөх 14 дэх ээлжийн гаргасан амжилт, алдар хүндийг улам бататгаж, эх орон, ард түмнийхээ итгэлийг алдахгүй, өмнө тавьсан үүрэг, зорилго мадаггүй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүрэг, хувь нэмэр асар их байдгийг цаг ямагт санаж, эх орон, Зэвсэгт хүчнээсээ өгөгдсөн үүрэг, даалгаврыг монгол цэргийн ёсоор биелүүлээрэй” гэжээ. 

Монгол Улсын Зэвсэгт хүчин 2012 оноос эхлэн Өмнөд Суданд цэргийн баг илгээж, өнгөрсөн 13 жилийн хугацаанд нийт 14 ээлж нэр төртэй үүргээ биелүүлсэн аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.113
2025/09/02
0
0
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Хариулах