Дуучин П.Баярцэнгэл нь UBS телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs” наадамд Швейцар, Австрийн ардын урлагаас бий болсон орчин үеийн “Ёодол” хэмээх дууны урлагийн төрлөөр оролцож олонд илүүтэй танигдаж байсан юм. Тэрээр Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Аав, ээж нь урлагт хайртай дуулдаг хүмүүс байсан бөгөөд гэрээр нь дүүрэн ардын хөгжмийн зэмсэг байсан гэдэг. Энэ нь түүний урлагийн замналд нөлөөлсөн бөгөөд багаасаа дуучин болохыг мөрөөдөж иржээ. Тэрээр МУГЖ Дашдондогийн “Nature sound” студид суралцсан бөгөөд түүнийг багш нь тус студийн ажилтнаар үлдэх хүсэлт тавьсан байна. Дуучин болох хүсэл мөрөөдлөө дагна, харин энэ ажилд илүү тохирох хүнийг би олж ирье гэж хэлээд өөрийн төрсөн ах Д.Отгонцэнгэлийг дуудаж тус студид оруулснаар түүний урлагийн салбарт гялалзах суурь нь тавигдсан байна. Учир нь түүний ах П.Отгонцэнгэл нь анхны дуу болох “for you” дуунаас эхлээд хит болсон олон бүтээлийг нь зохиож, sound дээр нь ажилласан юм. Ингэж л тэр урлагт өөрийн байр сууриа эзэлж чадсан билээ. Тэрээр одоо бүхий л дууныхаа үг, аялгууг өөрөө зохиодог юм.
Ингээд удахгүй 2 дахь бие даасан “Хайр эзэнтэй” тоглолтоо хийх гэж буй П.Баярцэнгэлтэй хийсэн “MYCAREER” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүргэж байна
Сэтгэгдэл (1)