​Японд Монгол иргэд үнэт эдлэлийн үзэсгэлэнгээс 59 алтан алмаазан жижиг ээмэг хулгайлсан хэрэгээр баривчлагджээ

Admin
2025/08/30

2025 оны 4-р сард Японы Яманаши мужийн Кофү хотод болсон үнэт эдлэлийн үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын иргэдээс бүрдсэн бүлэг 59 ширхэг жижиг алтан болон алмаазан жижиг ээмэг хулгайлсан хэрэгт Японы цагдаагийн байгууллагаас баривчилсан байна.

Уг үнэт эдлэлийн нийт үнэ ойролцоогоор 14 сая иен (1.4 тэрбум төгрөг) байсан бөгөөд бүлгийг 41 настай Алтансан овогтой Наранбат гэх Монгол иргэн удирдсан талаар хэвлэлүүд мэдээлжээ.Эрэн сурвалжлагаар, тэд өөрсдийгөө үнэт эдлэлийн худалдаачин мэтээр хувцаслаж, өөр компанийн нэрийн хуудсыг ашиглан үзэсгэлэнд нэвтрэн, бараа бүтээгдэхүүнийг авч гарсан болох нь тогтоогдсон байна.

Мөн уг бүлэг өмнө нь 2024 оны 10-р сард Токиогийн Пасифико Йокогама үзэсгэлэнгээс 50 ширхэг, 6.5 сая иений үнэтэй алтан зүүлт хулгайлсан байж болзошгүй гэж цагдаа нар үзэж, шалгаж байгаа ажээ.Одоогоор хэрэгтнүүдийг саатуулан, дахин давтагдсан хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хулгайлагдсан эдлэлүүдийг Монголд гаргаж зардаг байсан байж болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.


4
angry
0
care
0
haha
0
liked
1
love
4
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.113
2025/09/02
0
0
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Хариулах
103.57.93.192
2025/09/02
0
0
Муу хогийн хулгайчууд японы шоронд гэвтэждээ
Хариулах
103.57.93.20
2025/08/31
0
0
Сайн бна!!!!
Хариулах