Д.Туяа: “Центро голд” компани иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна

Үүрийнтуяа
2023/11/07

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт уул уурхайн тусгай зөвшөөрөл олгосноос үүдэн экологийн тэнцвэр алдагдах байдал үүсч байгаа талаар орон нутгийн ТББ-аас мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ: Уул уурхайн ажил явагдаж байгаа энэ газарт 7-8 худаг, хоёр булаг урсаж байна. Нутгийн иргэдийг байгаль хамгаалагч торгоод байгаа учир тэмцэж чадахгүйд хүрээд байгаа. Центро голд компани нь мэргэжлийн байгууллагаар хайгуул хийлгэхгүйгээр давуу байдлаар ажиллаж байна. Малчин иргэдийн ундны ус шавхагдах магадлалтай байхад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Иргэдийн амьд явах эрхэнд халдаж байна. Орон нутгийн зүгээс иргэдийн эсрэг давуу эрх эдлэн тус компанийн үйл ажиллагааг дэмжээд байгаа юм. Малчин иргэдийг дарамталснаас болоод цаашид тэмцэц чадахгүйд хүрлээ. Шүтээн уулсын дунд хайгуул судалгаа хийсээр байгаа учир энэ асуудалд холбогдох аллбаны хүмүүс яаралтай арга хэмжээ авахыг хүсьегэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна