"Цагаан суварга"-ын ордыг хэний гарын үсгээр Стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтаас хассантай танилц

Admin
2025/04/22

Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготойгоор Үндэсний баялгийн сангийн хуулийг жилийн өмнө баталж байсан

Тус хуультай холбоотойгоор ЗГХЭГД Н.Учрал "Стратегийн ордын тоог 55 болгон нэмэгдүүлэх" тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад 20 хонож буй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт 16 стратегийн орд бий. УИХ стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй 18 жил болж байгаа юм. Нэмэлтээр оруулж буй  стратегийн ач холбогдол бүхий 39 ордын нөөц нь тогтоогдсон ч, өнөөдрийг хүртэл бүртгэлгүй хэвээр байсан. Чухам яагаад үе үеийн засгийн газар 18 жилийн хугацаанд ард түмний өмч болох газрын хэвлийн баялгийг стратегийн орд газарт бүртгэлгүй өнөөдрийг хүрснийг тааж ядах зүйлгүй. Тус хууль батлагдаж 39 ордыг нэмэлтээр бүртгэх хуулийн төслийг өргөн барьсантайг холбоотойгоор чухам байгалийн баялагийг ямар замаар хувьдаа авсан болох баримтуут дэлгэгдсээр байна. Мэдээж хамгийн их анхаарал татаж буй зүйл бол байгалийн баялгаар хамгийн их хөлжсөн компани болох“МАК”, “М СИ ЭС” ХХК юм. Улсаасаа илүү их мөнгөтэй тус ААН-үүд чухам яаж, ямар аргаар асар их нөөцтэй байгалийн баялгийг хувьдаа авсан бэ гэх асуултууд гарч ирж буй. 

Уг нь бол  УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол дахь Стратегийн ордуудын жагсаалтад албан ёсоор "МАК" эзэмшиж буй “Цагаан суварга”, “Нарийн сухайт”-ын ордууд багтсан байдаг. Хуулийн дагуу стратегийн гэх ангилалд оруулсан уг ордын нөөцийг анх улсын төсвийн хөрөнгөөр тогтоосон байдаг. Хэрэв улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг тогтоосон бол төр 51 хувийг эзэмших тухай хуулийн заалт "МАК"-ийн өмнө хүчгүйдсэн. Үндэслэл нь "МАК" компани хувийн хөрөнгөөр нөөцийг шинээр тогтоосон гэдэг. Ингээд Төрд хамаатай  “Цагаан суварга” орд төрд хамаагүй болж  нэг ч хувь эзэмшихгүй болсон


Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аав Б.Нямтайширын “МАК” компани 11 жилийн өмнө "Цагаан суварга"ын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордоос хасуулсан тухай баримт дэлгэгдлээ

Тодруулбал 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр "Тодорхой ордыг стратегийн ач холбгдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Улсын их хурлын   2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10т заасан “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэгүй гэсэн саналыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжжээ. Толдруулбал УИХ-ын гишүүн Д.Батцогт, д.Ганбат, Д.Зоригт, Л.Энх-Амгалан нар Цагаан суварга ордыг төрийн эзэмшлээс хасч МАК-ын эзэмшилд үлдээсэн баримт байна. Уг нь ард түмэн УИХ-ын гишүүдийг сонгохдоо улсаа, баялгаа зарж идээсэй биш, шударга ажиллаж ард түмний амьдралыг дээшлүүлээсэй гэж сонгодог. Гэвч МАНАН эх орноо зарж, өөрсдөө хөлжсөөр хэдийн 35 жил өнгөрчээ.

 “Цагаан суварга” ордын талаар танилцуулахад Дорноговь аймгийн нутаг дахь Мандах сумын төвөөс урагш 75 км-т, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 км газарт орших  зэс молибдены орд  юм.

1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.238.133
2025/04/23
0
0
Одоогийн байдлаар Одоогийн байдлаар энэ ордоос ашиглалт явуулаад , олборлоод зарж идсэн нэг ч хүрз шороо байхгүй л байгаа .
Хариулах
202.55.188.92
2025/04/22
0
0
Гол тоглогч нь Элбэгээ
Хариулах
202.126.88.126
2025/04/22
0
0
Батцогт, Ганбат, Зоригт, Энх-Амгалан нар ямар зорилгоор санал гаргаж стратегийн ордоос хасав тэд нар Нямтайшираас хэдэн тэрбумын хахууль авсан гээд шалгах л хэрэгтэй болж дээ !!!
Хариулах