Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарыг шүүхийн хараат бус байдалд халдсан гэдэг үндэслэлээр Дээд шүүхийг Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах асуудлыг хэлэлцсэн байна.
Гэвч хуралд оролцсон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдийн олонх нь уг саналыг дэмжээгүй аж. Хэрвээ дэмжигдсэн тохиолдолд Дээд шүүх хүсэлт гаргаж, уг асуудлыг Цэцээр хэлэлцэж, дээрх хоёр албан тушаалтныг огцруулах асуудал хөндөгдөх байв. Магадгүй Цэцээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарыг шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж дүгнэвэл тус бүрийн үүрэг ажлаас нь огцруулах үндэслэл болох учиртай. Сануулахад, Ц.Нямдоржийг ҮХЦ-ээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул 2007 онд УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулж байсан билээ.
ШЕЗ-өөс Ерөнхий сайд болон ХЗДХ-ийн сайдыг 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатарын талбайд "Нүүрсний хулгай"-тай холбоотой асуудлаар шаардлага тавьж буй иргэдтэй уулзахдаа, "...Хамтдаа шүд цавчилгүй шүүх засаглал хэрхэн энэ хэргүүдийг шийдэхийг харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч гэсэн шахаж ажилла. Шүүгч нарыг бид хамтдаа шахаж ажиллах болно. Энэ жагсаалыг харж буй шүүх байгууллагын удирдлагуудад хандаж хэлэхэд өнөөдрийг хүртэл шүүх дээр гацаж байгаа хэргүүдээ шийд ээ. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн чинь бухимдаад өөрийнхөөрөө тэр луйварчдыг гэсгээх нь байна шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна" гэж хэлсэн.
ЭХ СУРВАЛЖ: UBN.MN
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна