Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан П.Цагаан ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ

М.Үүрээ
2025/04/24

"Ачит ихт" компаний хувьцаа эзэмшигч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан гадаад улсад эмчүүлж байсан эмчилгээгээ дуусгаад  эх орондоо иржээ. Энэ талаар "Ачит ихт" компанийн хэвлэлийн төлөөлөгч, "АIC хувьцаа эзэмшигч П.Цагаан эмчилгээгээ дуусгаад эх орондоо ирсэн " хэмээн мэдэгдсэн байна.

Түүнийг гадаадад эмчлүүлж байхад нь баривчлах тогтоол гарч, интерполоор  эрэн сурвалжилж байсан юм.  Харин энэ оны нэгдүгээр сард П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлж, улмаар Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх мөн сарын 07-ны өдөр хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авч, шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, прокурорын саналыг үндэслэн П.Цагааныг баривчлах тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон юм.


1
angry
0
care
3
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.247
Өчигдөр
0
0
Элбэгдорж хулгайчийн бүтээн босгосон хуулийн мафи шуурхай дайчин ажиллаж байна шүү одоо энэ Цагаан шалгуулах ял авах болохоороо инээхээс бусад эмгэг өвчтэй болон жүжиглэнэ дээ.Бадамжунайг нисэхээс гавланхан харгалзаж нэг худагт чаахад монголчууд баярлаад за одоо л монголд шударгуу ёс тогтож авилгач хулгайч луйварчингууд шил шилээ харан хариуцлагаа үүрэх нь гэж баярлаад жаал архидав шүү.Архиныхаа мөнгийг авьяа хөөш арай юмаа
Хариулах
202.9.47.95
Өчигдөр
0
0
П.Цагааныг баривчлах тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон шүүгчийн нэрийг нийтэд зарла...
Хариулах