АЛДАРТ ЭХИЙН ОДОНГИЙН ЗАГВАРЫГ ТӨРИЙН ДАРХАН С.СУГАР УРЛАЖЭЭ

Admin
2026/05/28

Монголын төрийн шагнал, одон медалийн урлалын түүхэнд "Төрийн дархан" Сономшаравын Сугар онцгой байр суурь эзэлдэг.Түүний урласан хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь Монголын олон мянган эхчүүдийн энгэрийг чимдэг “Алдарт эхийн одон” юм.Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул тэрээр Ноён, Сэврэй хийцийн мөнгөн эдлэл урлаж, урлах уламжлалыг хөгжүүлж, Монгол дархны урлагийг төрийн хэмжээнд мөнхөлсөн юм.

Монгол төрийн тамганы эх загвар, Маршалын одон, Хурдан морины медалийн эх загвар зэрэг төрийн бэлгэдэлт бүтээлүүдийг урласан байна.Түүний хөдөлмөр, ур ухааныг өндрөөр үнэлж, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн дархан” цолоор шагнажээ.“Алдарт эхийн одон” нь зөвхөн шагнал төдийгүй монгол эх хүний гавьяа, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх их үйлсийг бэлгэдсэн үнэт бүтээл юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна