Гал сөнөөгч Д.Тэмүүжин: Илүү өндөр давхарт хүрэх боломжтой сунадаг шатны автомашин зэрэг техник бидэнд хэрэгтэй хэвээр байна

А.Булганчимэг
2026/05/28

Өчигдөр "Цэнгэлдэх" хотхонд гал гарч, өндөр давхарт байгаа хүмүүсийг галын бүсээс холдуулахад хүндрэлтэй байгаа талаар бичлэгт харагддаг. Тэгвэл өчигдрийн гал түймрийн аврах ажиллагаанд ажилласан гал сөнөөгч, аврагчдын нэг Д.Тэмүүжин тухайн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, “Би энэ албанд 25 жил ажиллаж байна. Энэ бол маш эрсдэлтэй, жинхэнэ эр хүний хийдэг ажил гэж боддог. Энэ хугацаанд албан үүргээ гүйцэтгэж явахдаа хоёр удаа хөлөө хугалж, нэг удаа гараа гэмтээж, нүүрээ ч түлж байлаа. Мөн эрлэгийн элчтэй хоёр ч удаа нүүр тулж, үхлийн аюулаас мэнд гарч ирсэн үе бий. Гал гарсан газарт очиход аврал эрсэн, орилсон, уйлсан хүүхэд, хүмүүс биднийг угтдаг. Хамгийн гол нь өндөр температурын халуун агаар, хорт хий, өтгөн утаагаар дүүрсэн орчинд ажиллана гэдэг маш хүнд. Энэ бүхэн асар их тэсвэр, зориг шаардсан сорил болдог. Энэ л бидний ажил. Хэцүү ч нэр хүндтэй алба. Техник, тоног төхөөрөмжийн хувьд сүүлийн жилүүдэд олон шинэчлэл хийгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, үе үеийн Засгийн газар, Онцгой байдлын албаны удирдлагууд маань бидэнд үргэлж анхаарал тавьж ирсэнд баярладаг. Өнөөдөр хүн бүр хорт хий, утааны хамгаалах багтай болж, евро стандарт хангасан гал унтраах автомашин, техник тоног төхөөрөмжтэй болсон. Мэдээж цаашдаа илүү өндөр давхарт хүрэх боломжтой сунадаг шатны автомашин зэрэг техник бидэнд хэрэгтэй хэвээр байна. Харин мянга мянган зүрхэнд амьдрал бэлэглэсэн гал сөнөөгч, аврагчдынхаа цалинг дорвитойхон нэмээд өгчихвөл бид ар гэрийнхээ төлөө санаа зовох зүйл багатай, ажилдаа бүрэн төвлөрч чадна гэж боддог” гэв.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
105.119.2.207
2026/06/05
0
0
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
Хариулах
202.126.91.206
2026/06/04
0
0
Зөв маш зөв. САЙНБУЯН сонсооч !!!!!!
Хариулах
66.181.184.250
2026/05/30
0
0
АШГАА бодоод компаниуд хорин хэдэн давхар барилга барьдаг болсон. ОРШИН суугдын машины зогсоол цөөхөн, ногоон байгууламж бага, хүүхдийн тоглоомын багахан газартай орон сууцууд олширсон. 9 давхараас дээш давхарын хэрэг алга.
Хариулах
66.181.184.250
2026/05/30
0
0
Хотод 10 аас дээш өндөр барилгын хэрэг алга.
Хариулах
103.229.121.129
2026/05/28
0
0
Үнэн шүү
Хариулах