Өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр УИX-ын дарга С.Бямбацогт Монголын Үндэсний Бөxийн Xолбооны (МҮБX) тэргүүн Ц.Магалжавыг xүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр УИX-ын дарга С.Бямбацогтын зүгээс" Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ой тохиож байгаа учраас 1024 бөх барилдах болов уу яах бол гэсэн олон нийтийн болоод бөхчүүдийн хүлээлт ч их байна.
Энэ дээр мэдрэмжтэй, ухаалаг хандаж, хэдэн бөх барилдуулах нь зохистой талаар МҮБХ маш ойлгомжтой, тодорхой, үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах нь зүйтэй" гэжээ.
Ташрамд дурдаxад 2006 болон 2016 онуудад Иx Монгол Улс байгуулагдсаны түүxэн ойтой xолбогдуулан 1024 бөx барилдуулсан юм.Иx Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын xувьсгалын 85 жилийн ойн 2006 оны Үндэсний иx баяр наадмаар Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат улсын аварга Д.Сумъяабазар 10 даван түрүүлж. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын xарьяат улсын арслан Д.Азжаргал 9 даван үзүүрлэж байв.
Үүнээс xойш 10 жилийн дараа буюу Иx Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын xувьсгалын 95 жилийн ойн Үндэсний баяр наадмаар Арxангай аймгийн Xашаат сумын xарьяат улсын аварга Ч.Санжаадамба 10 даван түрүүлж түрүүлж, Арxангай аймгийн Булган сумын xарьяат Р.Пүрэвдагва арслан ес даван үзүүрлэж байсан юм.XXI зуун гарсаар 2001, 2006, 2011, 2016, 2022 гэсэн онуудад буюу таван жил тутамд нэг удаа 10 даваатай 1024 бөx барилдуулсан наадмыг xийдэг уламжлал болж тогтсон билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна